Post has attachment
Энэ удаад From Up on Poppy Hill буюу Намуу цэцэгийн толгод дээр нэртэй Хаяао Миязаки болон Кейко Нива нар-н бүтээлийг танилцуулъя:
Товч танилцуулга:
Энэхүү бүтээл нь 2011 оны 06 сарын 16нд дэлгэцийн бүтээл болж тавигдсан бөгөөд Гол дүр нь Үми Мацузаки гэх охин бөгөөд аав нь далайн флотын хөлөг онгоцны ахмад байсан бөгөөд дайны үер бөмбөгдөлтөнд өртөн хөлөгтэйгөө живсэн юм.
Харин ээж нь Америкд сурдаг бөгөөд Уми нь эмээ болон Сора, Рику гэх эгч дүүстэйгээ хамт амьдардаг бөгөөд Уми үргэлж далайчдын заншил болох эх газараас "Аялал чинь аюулгүй байх болтугай" гэсэн утга бүхий туган дохиог өглөө бүр гаргаж туг өргөдөг.
Нэг өдөр сургуулийнхаа сонингийн клубийн Шүн Казама гэх хөвгүүнтэй уулзсанаар түүний адал явдал, хайр дурлал, саад бэрхшээл, ярвигтай асуудлууд гээд үргэлжлэх болно.
Цаг хугацааны хувьд дэлхийн 2-р дайны үе Солонгос Японы дайн гардаг.
Тэрхүү дайнд амь эрсэдсэн далайчид болон тэдний гэр бүлд зориулж гаргасан бүтээл юм.
Энэхүү бүтээл нь 2011.06.16-18 ны хооронд л гэхэд 587,337,400 иен-ий орлого олсон бөгөөд ердөө 3хан өдөрийн дотор 450'000 хүн үзсэн мөн кино сонирхогчидоос өндөр үнэлгээ хүртсэн бүтээл бөгөөд
New York Times Сэтгүүлд кино шүүмжлэгч Скотт-н хэлсэнээр энэхүү кино нь билнийг шинэ эринд авчирч байгаа бөгөөд зөвхөн хүүхдүүд гэхгүй томчууд хүртэл сонирхон үзэх хайрын болон нууцлагдмал адал явдал-г харуулсан гэж хэлсэн байдаг.
.
Нэмж миний зүгээс хэлэхэд Өөрт төгсөн сэтгэгдэлийг үгээр хэлэх аргагүй байдаг бөгөөд та бүхэн өөрсдөө үзэхийг санал болгоё.
Photo

Post has attachment
Зүрхний шивнээ(1995) (耳をすませば- мими о сүмасэба(Whisper of the Heart)).
Зохилч: Мияазаки Хаяао
Найруулагч: Кондо Ёошифүми
Студи: Ghibli
IMDB: 7.9
Хийраги Аой -н 1989онд гарсан Манганаас үндэслэн бүтээсэн уран бүтээл. Найруулагч Кондогын хувьд тэрээр "Гэрэлт цохын бунхан", "Кикигын Хүргэлтын үйлчилгээ", "Порко Россо", "Мононокэ Гүнж" зэрэг алдартай уран бүтээлүүд дээр ажиллаж байсан хүн юм. Зүрхний шивнээ бол 1998 онд нас барахаасаа өмнө найруулсан ганц бүтээл нь байсан.
Үйл явдал: Шизуку Цүкишима бол ном унших дуртай ахлах сургуулийн нэг дүгээр ангийн охин. Номын цагаан солиотой мэт уншдаг тэрээр нэг өдөр Номын сангаас авсан номнуудын картыг харж байтал нэгэн жигтэй зүйлийг ажиглана. Энэ бол Сэйжи Амасава гэх хөвгүүн түүний өмнөхөн энэ номнуудыг авч уншсан байлаа. Нэгэн өдөр тэрээр төв номын санруу галт тэрэгээр явах зуур нэг мууртай тааралдаж даган явсаар Широ Ниши гэгч өвгөний ажиллуулдаг эртний эдлэлийн дэлгүүрт очно. Тэр дэлгүүрт Барон гэх нэртэй муурын баримал байх агаад дээр нь Сэйжи Амасаваг тэр өвгөний ач хүү болохыг олж мэднэ. Мөн энэ хооронд өсвөр насны хайр дурлал(ангийн хүү Сугимура) түүнийг тойрч гарсангүйгээр барам түүнийг гутралд оруулна. Үргэлжлэлийг анимэ дээрээс үзээрэй
http://goo.gl/NbwIb (Англи дуу оруулалттай)
Photo

Post has attachment
Алдарт Уан Пийс Япон гэлтгүй дэлхий дахинд алдартай энэхүү Манга нь 1999 оноос Анимэ болон тэр цагаас хойш эрчимтэй гэгч нь явсаар өнөөгийн анимэ ертөнцийн их гурвалын нэг болсон. Зохиолч Эйчиро Ода дахиад 20 жил гаргах байх гэсэн шум байдаг. Уан пийс -ыг үзэх явцад инээж үзээгүй гээр инээж, бүр нулимс хүртэл дуслуулж байсан юм. та бүхэн сонирхоорой, Мөн Википедиа дээрх орчуулгуудад оролцоорой. 
http://mn.wikipedia.org/wiki/One_Piece
Photo

Post has attachment
Мононокэ Гүнж 1997 (もののけ姫 Mononoke-hime) Алдарт найруулагч Мияазаки Хаяао -н уран бүтээл Мононкэ гүнж. Ашитака гэгч залуу Татаригами хараалаа буцаах арга зам хайж явах зуур Ойн савдаг болон уурхайчдын хоорондын дайнд оролцоно. Чингэхдээ тэрээр Сан гэх Чонон гүнжтэй тааралдана. 5 номинацид нэр дэвшиж 11 шагнал авсан.
IMDb -ын шилдэг 250ын #93  8.4/10 оноо 
Rottentomatoes 94% авсан агуу бүтээл 
Photo

Post has attachment
Цэцэгсийн хүрээлэн дэхь үгс, Макото Шинкайн 2013оны 5сарын 31нд гарсан бүтээл. Макото Шинкайн нь "Секундэнд 5 сантимэтр, Урьд нь амласан тэр газарт" г.м бүтээлүүдээрээ алдартай билээ.
Такао бол гуталчин болохоор шийдсэн ахлах сургуулийн хүү, тэрээр зөвхөн бороотой хичээлийн өдрүүдийн эхний цагыг тасалж нэгэн цэцэрлэгт хүрээлэнд саравчинд суун гутлын загвар гарган суудаг. Нэгэн удаа нууцлаг эмэгтэй болох Юукино тэр саравчинд суухтай таарна, Ямар нэгэн цаг болзолгүй бороотой өдөр болгоны өглөө нэг биш удаа таарснаар танилцаад удаагүй байтал борооны улирал дуусна...
Үргэлжлэлийг шинэхэн бүтээлээс үзээрэй.
 Жич(Монгол хэл дээр МНФансабс орчуулан гаргасан)
Wait while more posts are being loaded