Profile cover photo
Profile photo
ТОМё БОДё
1,448 followers
1,448 followers
About
ТОМё's posts

Post has attachment
Яагаад тархи квалиаг хүүрнэж чадна вэ?

Post has attachment
үнэнийг хэлбэл дэлхийд татах хүч бий тухай ойлголт аль Ньютоноос ч өмнө эрдэмтдийн дунд яригддаг, ердийн ойлголт шахуу илэрхий зүйл байсан гэдэг. Тиймээс “Татах хүч” гэж хэлсэн төдийд тэгтлээ торойж тодорч, тэр бүү хэл “Шинжлэх ухааны эцэг” болтлоо өргөмжлөгдөнө гэж бүр ч байхгүй.

Тийм бол Ньютон чухам яагаад шинжлэх ухааны эцэг болсон юм бол?

Тэр бол, Ньютон “Алим газарт унах хүч”-ийг ашиглаад “Сар газарт унахгүй” болохыг амжилттай тайлбарлаж чадсанд байгаа юм.

Post has attachment
Ийнхүү эрт цагийн “оршихуйн асуудал”-ыг бүр мөсөн шийдэж орхисон гойд онцгой Атомын онол боловч, харамсалтай нь НТӨ өмнөх эртний Грек оронд томруулдаг шил ч, химийн шинжлэх ухаан ч гэж байсангүй. Өөрөөр хэлбэл Демокрит хэрэг болгож Атомын онолыг зарласан боловч, түүнийг нотолж баталгаажуулаад өгөх нэгээхэн ч хүн үгүй байлаа. Тиймийн учир Фалесаас эхэлсэн “Оршихуй гэж юу вэ?” гэх эрэл энэ хүрээд гар мухардан зогсож орхино.

Post has attachment
Навч огтлогч шоргоолж нэг бүрийн ажил үнэндээ энгийн өчүүхэн. Гэвч, тэдгээр ажил нэг бүр зохион байгуулагдсаар, төсөөлөшгүй том ажлыг бүтээнэ. Яг л эс нэг бүрийн өчүүхэн үйл ажиллагааны нийлбэр та бидний бие махбодыг бүрдүүлдэгтэй адил мэт. Тэр утгаараа навч огтлогчдын колони гэдэг өөрөө нэгэн том амьд биет, дээд бодгал гэлтэй.

Post has attachment

Post has attachment
Түүний жинхэнэ агуу байсан нь “Чулуу болон алимнууд юунаас бүрэлдэн тогтоно вэ?” гэдэг өнцгөөс бус, харин “Тэдгээрийн оршихуйд нийтлэг зүйл юу байна вэ?” гэсэн, төдийг хүртлэх философичдоос гарч байгаагүй тэс өөр сэдлээр асуудалд хандсан явдал байв. Тэгээд Хераклит “оршихуй” гээчийг сайтар ажигласны эцэст “Бүгд хувиран өөрчлөгддөг” гэх нийтлэг шинж буй болохыг олж анзаарчээ.

Post has attachment
Жишээ нь, дээд хүн үнэндээ хүчтэй болмоор байвч “Хүчтэй болсны утга учир гэж байх биш дээ” гэх мэтээр өөрийгөө хуурахгүй. Гүймээр байна гэж бодвол дэлхийн рекордыг эвдэхийн төлөө мэрийж, сурмаар байна гэж бодвол дэлхийн хамгийн алдартай сургуульд элсэн орохын төлөө хичээж, биеэ бялдаржуулъя гэж бодвол хамгийн том булчинтай нь болохоор уйгагүй төмөр өргөн, зогсолтгүй өөрийгөө зүлгэнэ. Дээд хүн ялагдлаас айж, хичээн мэрийхээс шалтаглан хойш сууна гэж хэзээ ч үгүй. Бүхий л үйл хөдлөл нь зөвхөн хүчтэй болохын төлөө… Хэзээ ч сэтгэл хоёрдохгүй, юунд ч дийлдэхгүй, ямар ч аюумшигт дайсан бурангуй эрх мэдэлтэнд үл эрхшээгдэх нэгэн цул байхын төлөө… Саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг үл ойшоон чив чигээрээ зүтгэж, сэтгэлийн угаас ундран олгойдох “Хүчтэй болмоор байна” гэсэн хүч чадлын санаархалдаа хөтлөгдөн, амь амьдралаа шатаан зарцуулна.
Тийм дээд хүн гэдэг бол “бурхан гэх абсолют үнэ цэнэ”, “ёс суртахуун гэх нийтлэг үнэлэмжийн хэмжүүр” алдагдсан ертөнцөд ч цөхрөн мухардах нь үгүй. Тэд өөрсдийн амьдрах ёстой үнэлэмжийн хэмжүүрийг өөрсдөө зохион амьдрана.

Post has attachment
Гэвч…, яаж ч хичээн мэрийгээд “эд баялаг, эрх мэдлийг” олж авах чадалгүй хүн, олж авна гэсэн итгэлгүй хүн ч гэж байна. Тэгвэл тэд яах вэ? Тэд өөрсдийн гутамшигт ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, үхтлээ доош гудайн дорой дуугаран явахаас өөр замгүй юу? Яалаа гэж, тэд хэрхэвч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэх нь арай дэндүү гунигтай. Тиймээс тэд ингэж хэлэх болно.

- Эд баялаг, эрх мэдэлтэй боллоо гээд ямар жаргах албатай ч биш дээ… Харин ч хар цагаан хэл амтай төвөг биз, яршиг.
- Өндөр боловсролтой байлаа гээд ямар сайн хүн болчих биш.
- Том компанид орлоо гээд цаг зуурынх шдээ, хэзээ ч дампуураа билээ.

Тэд бол Эзопын үлгэрт гардаг мөнөөх “авч чадахгүй усан үзмээ гашуун гэж хэлдэг үнэг” лугаа адил юм. Тэр үнэг үсан үзэм идэх гээд байж ядаж байлаа. Үнэндээ идэх боломж байсан бол гарцаагүй идэх байлаа. Гэвч усан үзэм хүрэхийн аргагүй өндөрт байсан тул, тэрээр өөртөө нийцүүлэн үсан үзэмний “үнэ цэнийг” доош нь унагав.

- Хм, харах царайны гашуун байхаас зайлахгүй. Ашгүй идээгүй нь болж.

Post has attachment
Жишээ нь, рационалиар тунгаах юм бол аливаа зүйлд гарцаагүй шалтгаан бий гэж үзэх нь илэрхий зүйл юм. Тиймээс рационалиар тунгаавал, энэ ертөнц есөн шидийн үзэгдэлүүдээр бялхаж байдаг хэдий ч, тэдгээр нь бүгд цаанаа ямар нэгэн шалтгаанаас үүдэж байдаг болж таарна. Хэрвээ бөмбөг өнхөрч байна гэвэл, тэр бөмбөгийг өнхөрүүлсэн шалтгаан заавал байх учиртай. Тэр бөмбөгийг өнхөрүүлсэн шалтгаан ч бас цаанаа шалтгаантай байх биз.
Эндээс Томас Аквин дараах асуудлыг гаргаж ирэв.

- Тэгвэл хамгийн анхны шалтгаан юу вэ?

Өнөө үед бол “Тэр чинь Big bang байхгүй юу” гэж хариулж болох ч, тэгсэн ч гэсэн мөн л “Тэгвэл Big bang-ийн шалтгаан юу вэ?” гэсэн яриа болно. Тиймээс үнэндээ бол Big bang дээрх асуултын хариулт болж чадахгүй. Эцсийн эцэст, анхны шалтгааныг олж тогтоох явдал нь онолын хувьд бодоод ч ямар ч боломжгүй юм. Нээрээ ч “Анхны шалтгаан чинь энэ байхгүй юу” гээд хэн ч юу ч хэлдэг бай, “Тэгвэл наад шалтгааны чинь шалтгаан нь юу вэ?” гэсэн яриа урган гарч, шалтгааны эрэл хязгааргүйгээр үргэлжлэхэд хүрнэ.
Тэгээд “Наадахын чинь шалтгаан юу юм?” гээд 24 цагийн турш өдөр болгон асуугаад байвал, сүүлдээ залхаад ингэж хэлэхээс өөр аргагүй болох вий.

- Ёооёоо. За тиймээ, Бурхан бүтээсэн юм аа! Ядаргаатай юм бээ...

Post has attachment
Гэсэн ч, шатны тоосыг хулсны сүүдэр шүүрдээд шүүрдээд хөдөлгөхгүй. Усан дээр туссан сарыг ямар ч үер урсгахгүй. Аливааг хялбарчлах тусам туйлшрах хандлага лавширна. 2 туйлт үзэл гэдэг чухам Буддистуудын онцгойлон сэрэмжлэх зүйл.
Wait while more posts are being loaded