Profile cover photo
Profile photo
Бум-Эрдэнэ Түмэнбаяр
77 followers
77 followers
About
Бум-Эрдэнэ's posts

Post has attachment
Зуслангийн автобус (Өгүүллэг)
Алхсаар, хот руу явах автобусны буудалд ирэв. Түмэн янзын хүн тээсэн зуслангийн автобус халамцуухан хүн шиг хоёр тийш найгасаар ирж явна. Их үдийн халуунд болоод тэр үү уйтай ч юм шиг, залхуутай ч юм шиг харагдана. Гэхдээ хүүхэд байхын л зуслангийн автобус ...

Post has attachment
Өчүүхэн (Өгүүллэг)
Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө. “Ямар юмандаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна аа” гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар ...

Post has attachment
**
Бороотой өглөө иржээ Хүслээр болов. Бодлоо норгож зогслоо Хайр төрөв. Хаанаас ирдэг юм бол Энэ их сэтгэлийн уянга, бас Хаашаа оддог юм бол Тэр их уяралын шаргиа . . . Сэтгэл чандын ийм л орон зайд Нэг дүүрч, нэг хоосорсоор Дүрт биеийг элээж Тоот насыг үрэх ...

Post has attachment
** * **
Харанхуй шөнөөр хөгшин нохой Хий хардан хуцах, тийм нэг мэдрэмжийг Халуухан янаг минь хаа нэгтэй Хархан үсээ урсган гинших, тийм нэг мэдрэмжийг Дулаан хөнжилд эргэж хөрвөөвч Дурлалын мөсөнд биеэ тумлайдах, тийм нэг мэдрэмжийг Холын хүний хүндхэн амьсгааг Ой...

Post has attachment
** * **
* * * Хавар, намарт хавчигдахын хяслант цаг дор Өвөл, зуны улирал ирэхээ болино, Үнэний дүр Өнгө, мөнгөнд гүйцэгдэхийн зовлонт цаг дор Үнэн, худлын мөн чанар танигдахаа байна, Үйлийн үр Өгүүллэг нь найрагтайгаа үнгэлдэх тэр цаг дор Эр, эмээ ч ялгахаа байж, ...

Post has attachment
Нурам - 18 (тууж)
Гэтэл тэрээр - Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон. - ...

Post has attachment
Нурам - 17 (тууж)
- Тэр гэж хэн билээ? - “Их тулгат”-ын эзэн. Бид түүнийг Ах гэж нэрлэдэг юм. - Тэгэхээр энэ бол ямартай ч чиний санаа биш гэсэн үг, тийм үү? - Тэгж өөрийгөө хаацайлахыг хүсэхгүй байна. Би энэ хэрэгт гүн хутгалдсан хүн. Тэгээд Эрдэнэ Хайрханыг төлөвлө...

Post has attachment
Нурам - 16 (тууж)
Гэхдээ ямар ч сонголт хийсэн байлаа гэхэд би түүнийг буруутгаж чадахгүй гэдгээ мэдэж байв. Хэрлэн яагаад ч юм надаас харц дальдраад байх шиг. Суурь надад ярьснаа түүнд хэлчихнэ гэж баймгүй юм даа. Энэ хоёр холбоо бариагүй байх учиртай даа гэж гайхаж байлаа....

Post has attachment
Нурам - 15 (тууж)
* * * Нэг өдөр Суурь дээр очлоо. Суурь өдөр хоногоор тэнхэрч байгаа ч тэрээр дахин хөл дээрээ босохгүй нь тодорхой болжээ. Тэр сэтгэлээр унасан нь илт байлаа. - Би амьдралд гэрэл гэгээ байдаг гэдэгт арай чүү гэж итгэж эхэлсэн юмсан. Чи бод л доо, эмэгтэ...

Post has attachment
Нурам - 14 (тууж)
Яриа миний санаснаас илүү гүн эхэлчих шиг. - Тэгээд таньд аль талаасаа илүү харагдсан юм бэ дээ. Та надад үүнийг хэлсэнгүй. - Манай хүн ч жаахан ширүүн л дээ гэж хэлэхдээ “эмэгтэй хүнд” гэсэн үгээ хаслаа. - Би жинхэнэ эр хүнд дуртай. Тэр тусмаа тулхта...
Wait while more posts are being loaded