Profile cover photo
Profile photo
NIBank - Үндэсний хөрөнгө оруулалтын банк / National investment bank of Mongolia
35 followers -
Танилцуулга Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүүгийн дотоод, гадаад зах зээлд шууд болон шууд бус байдлаар оролцон хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн голлох салбаруудын томоохон төсөл хөтөлбөрийг өөрийн болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, зуучлах, хэрэгжүүлэх зорилгын үндсэн дээр банкны цогц үйлчилгээг үзүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүний үр дүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндсэн 13 салбар нэгжээрээ дамжуулан харилцагч тус бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сүлжээний онлайн хэлбэрт тулгуурлан хүргэн үйлчилж, харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Монголын Банкны Холбоо, Монголийн Ипотекийн Корпорацийн гишүүн байгууллага бөгөөд "Global Banking and Finance Review" олон улсын байгууллагаас тус банкийг "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй харилцагчийн үйлчилгээтэй банк 2014", "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй байгуулагын банк 2015"- аар тус тус шалгаруулсан билээ.

35 followers
About
Posts

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан харилцагчдынхаа дунд жил бүр “Бяцхан санхүүчийн мөрөөдөл” сэдвийн доор гар зургийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд 2018.05.21- ээс 2018.06.01-ний хооронд зохион байгуулсан бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бяцхан харилцагчид маань маш идэвхтэй оролцож олон сайхан бүтээлүүд ирүүлснээс дараах 4 бяцхан авьяастнуудын уран бүтээлийг шилдгээр шалгарууллаа.

“Бяцхан санхүүчийн мөрөөдөл” сэдвийн хүрээнд утга агуулга гаргаж хамгийн мундаг зурсан 2 бүтээлээр:

- Бага ангийн Тэргүүн байр: Х.Энэрэлт /Монгени цогцолбор сургууль, 4Д анги/ - "Миний мөрөөдөл хүүхэд бүр сурах эрхтэй’’ зураг,
- Дунд ангийн Тэргүүн байр: Д.Нандин-эрдэнэ /1-р сургууль, 9Е анги/ - "Зөв хуримтлуулснаар хүүхдийн парк байгуулах мөрөөдөлтэй’’ гэсэн зургууд тус тус шалгарч ялагчид боллоо.

Харин Фэйсбүүк хуудсаар дамжуулан 2018.06.01-ний 00:00 цаг хүртэлх хугацаанд хамгийн их оноо цуглуулсан 2 бүлээлээр:

- У. Өлзийдалай /84-р сургууль, 3-6 анги/ - 5143 оноо,
- О.Номундарь /115-р сургууль, 1б анги/ - 4629 оноо авснарааа тус тус шилдэгээр шалгарлаа.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бяцхан санхүүч NIB аяны хүрээнд эх үрсийн баярыг тохиолдуулан зарласан гар зургийн уралдаанд өөрсдийн уран бүтээлээ ирүүлсэн бяцхан оролцогчиддоо ах эгч нараас сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье

Үндэсний хөрөнгө оруулалтын банк
PhotoPhotoPhotoPhotoPhoto
6/5/18
10 Photos - View album
Add a comment...

Post has attachment
Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг ‘’Санхүүгийн боловсрол’’ төслийг дэмжигч банкаар өргөмжиллөө.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь жил бүр уламжлал болгон "Бяцхан санхүүч NIB" санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Үүний сацуу Монголын банк санхүүгийн акедамаас санаачлан хэрэгжүүлж байгаа олон нийтийн санхүүгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрт идэвх санаачлага гарган манлайлан ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, эрсдэл болон аюулгүй байдлын тухай сонирхолтой сургалтуудыг хийж, банкны үйл ажиллагааг танилцуулсанаас гадна хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү идэвх, санаачлага, үр бүтээлийг үнэлэн Монголын банк санхүүгийн акедамаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг ‘’Санхүүгийн боловсрол’’ төслийг дэмжигч банкаар өргөмжилж цом гардууллаа. Цаашид ч олон нийтийн санхүүгийн боловролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудыг манай банк дэмжин ажиллахдаа таатай байх болно.
#NIBank
PhotoPhotoPhoto
6/5/18
3 Photos - View album
Add a comment...

Post has attachment
Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хаалтын үйл ажиллагаа 2018.06.02-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай болж өнгөрлөө.
5 сарын турш үргэлжилсэн тус аянд Үндэсний хөрөнгө оруулалтын банк идэвх санаачлагатай оролцсоныг үнэлэн Монголбанкнаас хүндэтгэлийн цом гардууллаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр хамгийн өндөр хүүтэй “Бяцхан санхүүч NIB” хүүхдийн хадгаламж, хүүгээс хүү бодогдох “Арвин ундрах” хуримтлалын хадгаламжийн дансыг газар дээр нь нээж танилцуулга хийснээс гадна зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл, зөвлөгөө өгч оролцлоо.

#NIBank #СанхүүгийнХэрэглэгчийгХамгаалахАян
PhotoPhotoPhotoPhotoPhoto
6/5/18
6 Photos - View album
Add a comment...

Post has attachment
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "Баянзүрх салбар"-ын 3 жилийн ойн баяраа тохиолдуулан Баянзүрх дүүргийн "Амгалан" амаржих газар шинэ төрсөн ээжүүдэд гарын бэлэг, шинэ иргэддээ хадгаламж нээж өгч баярлууллаа.
PhotoPhotoPhotoPhoto
6/5/18
4 Photos - View album
Add a comment...

Post has attachment
Эх үрсийн баярыг тохиолдуулан "Найман шарга" салбар маань 2-р сургуулийн 4-р ангийн сурагчдад санхүүгийн боловсрол хичээл зааж хүүхдийн баярын бэлэг тарааж бяцхан үрсээ баярлуулав.
#NIBank #НайманШарга #БяцханСанхүүч #NIB #Бэлэг
PhotoPhotoPhoto
6/5/18
3 Photos - View album
Add a comment...

Post has attachment
Хамгийн өндөр хүүтэй "Бяцхан санхүүч NIB" хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа эхлүүллээ.

Хамгийн их орлого хийсэн 30 хүүхэд NIB-ийн бэлэгтэй.

https://www.nibank.mn/26

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1188 дугаараас лавлаарай.

#NIBank #БяцханСанхүүч #NIB #ХамгийнӨндөрХүү #Урамшуулал
Photo
Add a comment...
Wait while more posts are being loaded